Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: “Дайчин туг”-ийн аялал Налайх дүүргийн цэргийн хотхонд...

АГААРЫН ЦЭРЭГ: “Дайчин туг”-ийн аялал Налайх дүүргийн цэргийн хотхонд…

Дэлхийн II дайны төгсгөлд 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дайнд оролцсон ахмад дайчид Эх оронч Монголчуудын гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлж, Монгол улс, ОХУ-ын найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “ДАЙЧИН ТУГ”-ийн аялал Налайх дүүргийн цэргийн хотхонд буухиаллаа.

“Дайчин туг”-ийн аялалыг Налайх дүүргийн цэргийн хотхоны орлогч, ахлаач Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн захирагч хурандаа Ч.Буянзаяа ангийн байрлалд удирдан зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний 014, 314, 337, 350, 353 дугаар ангиуд болон Хилийн цэргийн 0303 дугаар анги, Дотоодын цэргийн 824 дүгээр салбар, Налайх, Багахангай дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Хувцас хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн 121 дүгээр анги, Гал унтраах 28, 80 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх, Багахангай дүүргүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс тус тус оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН