Эх орныхоо баруун хязгаар Баян-Өлгий аймаг, Алтай таван Богд, Сонгинотын даваагаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 60 дахь хоног дээрээ зүүн хязгаар буюу Дорнод аймгийн Халх гол сум Соёлз уулын ойролцоо гүйж ирлээ. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамцтай хамт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын ахлах ахлагч Д.Нина 18 км, дэд ахлагч Ж.Батсүрэн, дэд ахлагч Э.Энхзул нар 120 км замыг хамтдаа гүйж, давтагдашгүй түүхийг бүтээхэд сэтгэл зүрхээрээ хамт байж, энэ олон мянган километрийг хэрхэн туулсныг нь биеэрээ, сэтгэлээрээ мэдэрч Нөмрөгийн дархан цаазат газар, Нөмрөгийн гурван голын бэлчир хүртэл 2 хоногийн хугацаанд амжилттай гүйж Монгол Улсынхаа төрийн далбааг намируулан анги байгуулагынхаа тугийг мандуулж, зүүн зүгт гүйх замаа дуусгалаа.

Ахлах ахлагч Э.Даваажамцдаа цаашид төлөвлөсөн хол замын гүйлтэд нь улам их амжилт, ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Урсгасан хөлс хүч бүхэн Эх оронч Монгол хүний тэр дундаа Монгол цэрэгийн алба хаагчийн ариун нандин эх орноо хайрлах сэтгэлийн өргөл байг.

Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадарч байх болтугай.
