Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн “Кофе шоп” нээлтээ хийлээ

АГААРЫН ЦЭРЭГ: Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн “Кофе шоп” нээлтээ хийлээ

Зэвсэгт хүчний 065 дугаар анги (2025.07.09) алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг дэмжих зорилгоор “Кофе шоп” шинээр байгуулж ашиглалтад орууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд ангийн захирагч, удирдлагууд, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид оролцож, тууз хайчилж, амтат зууш, кофегоор үйлчилж, тус танхимын тохижилт, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар товч танилцуулга хийв.

Энэхүү кофе шоп нь алба хаагчдын алжаал тайлж, бүтээлч яриа өрнүүлэх, хамт олны уур амьсгалыг эерэг болгоход чиглэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН