Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 353 дугаар анги Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн сурагчдад 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгууллаа.


