Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон технологийг олон нийтэд танилцуулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэнг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 01 сарын 28 -ны 10 цагт “Блю скай” зочид буудлын Кристалл танхимд болно. Нээлтийн ажиллагаанд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж болон холбогдох албаныхан оролцоно. Үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, хийн халаалт, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.