Нүүр хуудасМэдээАзийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хүндийн өргөлтийн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хүндийн өргөлтийн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

 Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өчигдөр /11.01/ Ази тивийн АШТ-д өндөр амжилт гаргасан баг тамирчдыг хүлээн авч уулзаж, шагнал гардуулав.

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Ц.Хосбаяр, О.Дархижав нарыг шагналаа. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас 4 тамирчин өрсөлдсөн бөгөөд 76 кг жингийн огцом өргөлтийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртсэн бол 71 кг жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж хүрэл медаль, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн 59 кг жинд  Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол 87 кг жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН