Нүүр хуудасМэдээ*Азийн хүүхдүүд 2022* наадамд монгол тамирчид амжилт гаргаж байна

*Азийн хүүхдүүд 2022* наадамд монгол тамирчид амжилт гаргаж байна

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам болж байна. Энэ удаагийн наадамд олон улсын 13 орны 1355 тамирчид оролцож байгаа юм.

Монголоос  спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй, Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байгаа аж.

Өчигдөр /2022.08.02/ Жудо бөхийн 46 кг-ын жинд Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-ын жинд Ч.Төгөлдөр нар хүрэл медаль хүртлээ. Харин өнөөдар буюу 8 дугаар сарын 3ны өдөр самбо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манай баг тамирчдаас эмэгтэй 54 кг-д Г.Бямбасүрэн, 59 кг-д Т.Түмэннаст, 47 кг-д О.Нандин-Эрдэнэ, эрэгтэй 79 кг-д С.Заяа, 64 кг-д О.Жавхлан, 46 кг-д Б.Сүхбат, 49 кг-д С.Чинхүслэн нар барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН