Нүүр хуудасМэдээАзийн хөгжлийн банк нь хүүхэд залуучууд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад...

Азийн хөгжлийн банк нь хүүхэд залуучууд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандранийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа КОВИД-19 цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг олгож байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороотой ижил ажил эрхэлдэг олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын дэргэд дэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр танилцуулав. Ингэснээр, тогтвортой хөгжлийн бодлогыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамт хэрэгжүүлэх боломжийг бүрдэнэ гэв.

Түүнчлэн, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн хүүхэд, залуусаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар танилцуулав. Шинэ залуу үейнхийнхэд хууль эрхзүй, тогтвортой хөгжлийн бодлогыг танилцуулах чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Их Хурал болон иргэний нийгмийн төлөөлөл тэр тундаа хүүхэд залуучууд хоорондын үйл ажиллагааны уялдааг ханган ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлэв.

Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН