Нүүр хуудасМэдээАзийн хөгжлийн банк ХАА-н гаралтай худалдан авалтын дэд бүтцийг дэмжих зорилготой зээл...

Азийн хөгжлийн банк ХАА-н гаралтай худалдан авалтын дэд бүтцийг дэмжих зорилготой зээл олголоо

Азийн хөгжлийн банк Монгол Улсад хөдөөгийн амьжиргааг дээшлүүлэн, сүүний салбарыг дэмжихээр ТЭСО корпорацийн салбар Милко компанитай санхүүжилтийн гэрээ байгуулж талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. АХБ-аас олгож байгаа энэхүү зээл нь Монгол Улсад анх удаа хувийн секторт төгрөгийн зээл олгож байгаагаараа онцлогтой. Зээлийн гол зорилго нь ХАА-н гаралтай худалдан авалтын дэд бүтцийг дэмжих, экспортонд зориулсан технологийн шинэчлэлийг хийх юм.  ТЭСО корпорацийн хувьд 2014 онд Монгол улсад анх удаагаа Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас төгрөгийн зээл авч байсан. Дэлхийд өрсөлдөх, инноваци суурьтай үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд  гаргах, хэрэглээг бий болгоход уг хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН