Нүүр хуудасМэдээАлдарт эхийн одон гардаж байгаа ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Алдарт эхийн одон гардаж байгаа ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардуулдаг билээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэмжээнд энэ жил нийт 19 ээж алдарт эхийн 1,2 дугаар одонгоо гардан авч байгаа бөгөөд тэдгээр эрхэм ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ. Эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгээ онцлон дурдахад таатай байна. Одонгоо гардан авч буй болон Монголын бүх ээжүүдэд удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Хүндэтгэсэн:

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хууль зүй төрийн байгуулалтын хорооны дарга Э.Чинзориг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН