Нүүр хуудасМэдээАлтны уурхайн ажилчин хиймэл нууранд живжээ

Алтны уурхайн ажилчин хиймэл нууранд живжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км-т байх хиймэл нууранд нэг хүн живсэн гэх дуудлага есдүгээр сарын 11-ний 15:35 цагт ирсэн байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км зам туулан 21:38 цагт очиход өргөн нь 200 метр, урт нь 500 метр алтны уурхайн карьерын хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат 25 настай эрэгтэй Б живсэн байжээ. Аврагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН