Нүүр хуудасМэдээАмиа алдсан байлдагчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж, буяны...

Амиа алдсан байлдагчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж, буяны ажлын зардлыг олгоно

БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд: Байлдагч Б-г албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын үүднээс нас барсан гэсэн үндэслэлээр холбогдох хуульд заасны дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэмцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болон буяны ажлын зардлыг олгох ЗХЖШ-ын даргын тушаал гарсан.

– Тухайн үед дэслэгч архи ууж, танхайрсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

– Тухайн хэргийг үйлдсэн гэх дэслэгч Г-ийн урьд нь гаргаж байсан сахилгын зөрчлийн асуудалд ч албаны шалгалт явуулж байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тухайн үед танхайн сэдлээр үү эсвэл өөр ямар сэдлээр энэ хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно.

-Талийгаачаас яагаад удаа дараа н.Энхтөгс гэх хүний данс руу мөнгө шилжүүлж авсан байна. Цэргийн алба хаагчаас яагаад ингэж мөнгө авах асуудал байж болох уу?

-Талийгаачийн ар гэрийн зүгээс яг энэ асуудал яригдсан. Одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой албаны шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс одоогоор ямар шалтгаанаар хэдий хэмжээний мөнгийг авсныг хэлэх боломжгүй. Гэхдээ тус цэргийн ангид тийм нэртэй алба хаагч байдгийг тогтоосон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН