“Хувьсал” продакшны дэлгэцийн ес дэх уран бүтээл “Аминч” уран сайхны кино гуравдугаар сарын 05-ны өдөр бүх кино театрт нээлтээ хийх гэж байна. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, рэппер Б.Өлзий-Учрал /ThunderZ/ залуу жүжигчин Н.Хандуулга, Б.Сэтгэлтүвшин, Х.Мөнхжаргал, У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Бадарч, И.Дашнамжил нар тус тус дүрийг бүтээжээ.
“Нэг л өдөр” тоглолтоороо төв цэнгэлдэхийг дүүргээд амжсан рэппер ThunderZ анх удаа “Аминч” кино уран бүтээлд тоглосон гэдгээрээ онцлогтой. Б.Өлзий-Учрал “Өмнө нь кинонд тоглох санал олон ирж байсан. Дандаа ThundeZ учраас ирдэг байсан. Харин энэ удаа ThunderZ биш, Б.Өлзий-Учралд ирсэн. Багш /Гавьяат жүжигчин У.Уранчимэг/ намайг чадна гэж итгэсэн. Харин би түүнийг байгаа болохоор би чадна гэж итгэсэн” гэж хэмээн кинонд тоглосон тухайгаа бичиж байв.
“Хувьсал” продакшн зураглаач, найруулагчийн өвөрмөц шийдэл, сонирхолтой зураглалуудыг бүтээл болгондоо ихээхэн шингээсэн байдаг. Мөн шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжиж, хамтран ажилладаг юм. Тиймдээ ч “Аминч” /Action, thriller/ уран сайнхны киногоороо шинэ салхи, шинэ мэдрэмжийг түгээхийг зорьсон биз ээ.




