Нүүр хуудасМэдээАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн нас барсны 1 нь хүүхэд...

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн нас барсны 1 нь хүүхэд байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 356 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 20 хүн  гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь хохирсны 1 хүүхэд байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-13
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр -5
  • Онхолдох хэлбэрээр -2 тус тус бүртгэгдсэн байна.

            Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 131, орон нутагт 50, улсын хэмжээнд 181 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарах, тод өнгийн  гэрэл ойлгогчтой хувцас өмсөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН