2019 оны Английн миссээр тодорсон эмч бүсгүй Баша Мухэржэ коронавирусын халдвартай хатуу тэмцэхээ илэрхийллээ. Тэрбээр сайн дурын ажлаар өөр улсад явж байсан ч эх орондоо эргэн ирж ажилдаа орсон байна.
Тэрбээр: Коронавирусын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед би эх орондоо туслахыг хүсч байна. Яг одоо дэлхийн олон газар, олон хүмүүс коронавирусийн халдвараас болж нас барж байна. Хамтдаа вирусийн эсрэг хүчтэй тэмцэх болно гэжээ.
Баша Мухэржэ Англи улсын мисс болсноос хойш эмчийн ажлаа түр хойш тавьж, олон оронд өөрийгөө таниулан сайн дурын тусламжийн ажлуудыг явуулж байгаа юм.
