Нүүр хуудасМэдээ“Андлалын өргөө”-нд зарцуулсан 1.9 тэрбум төгрөгийг "Хос санаа" компани төсөвт буцаан төлсөн...

“Андлалын өргөө”-нд зарцуулсан 1.9 тэрбум төгрөгийг “Хос санаа” компани төсөвт буцаан төлсөн гэв

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г яагаад нураасанд олон нийт цахим орчинд дургүйцлээ илэрхийлж байв. Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

“Андлалын өргөө”-ний зураг төслийг уран барималч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тухайн ажлыг гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан. Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар ярилцсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэнэ.

Мөн оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарч, Д.Эрдэмбилэг агсны гэр бүлийн зүгээс “Хос санаа” компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьжээ. Мөн тухайн гэр бүлээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “Андлалын өргөө”-г буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэжээ. Харин улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг “Хос санаа” компани буцаан төвлөрүүлсэн баримтыг дэлгэлээ.

Мөн нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байгаа, эцсийн тооцооллыг гаргаагүй гэж салбарын сайд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН