АНУ-ын шоронгууд коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлэх үүднээс хоригдлуудаа суллаж эхэлсэн байна.
Нью Йорк хотын хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон суурь өвчтэй хоригдлуудыг суллахаар болсныг хотын захирагч нь өчигдөр мэдэгдсэн байна. Мөн Лос Анжелес, Кливланд хотуудад хэдэн зуун хоригдол ийм шалтгаанаар суллагдсан юм байна.
Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулж байгаа.
Мөн Иран улс өнөөдрийн байдлаар 85,000 хоригдлыг суллаад байгаагийн дотор улс төрийн хэрэгтнүүд ч байгтаж байгаа юм.