“Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Гол асуудал нь түүнд АН-ын нэрээ нууцласан гишүүдээс захидал ирүүлж, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд 100 төгрөгөө өгсөн гишүүдийн нэрсийг хавсаргасан байна. Энэ нь МАН-ын 60 тэрбумын схемээс ялгаагүй, хуувь бус аргаар улс төрийн эрх мэдлийг гартаа оруулах гэсэн арга гэж үзэж буйгаа Х.Ганхуяг хэлж байна.
Х.Ганхуяг: “Би С.Эрдэнэ даргад 24 цагийн хугацаа өгөх гэсэн юм. Энэ хугацаанд үнэхээр энэ үнэн бол нэрсээ ил болго, хоёрдугаарт дансаа ил болго гэдгийг шаардах гэсэн юм. Яагаад вэ гэвэл 100 сая төгрөг 60 тэрбумаас ямар ч ялгаагүй төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Төрийн албан тушаалыг дэлгүүрийн лангуун дээрээс зарах гэсэн оролдлого. Улс төрчдөөр дамжуулан бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн хувийн эрх ашгаа хангуулдаг энэ бол нууц биш 60 тэрбумын схем бол тийм л схем байсан. Хангуулдаг схемийг сөрсөн өнөөдрийн хэвлэлийн хурал зорилго байсан юм” гэлээ.
Х.Ганхуягт ирсэн захидалд АН-ын 181 хүн 100 сая төгрөгөө өгсөн бүртгэлийн жагсаалт байна. Энэ жагсаалтаас энэ жилийн сонгуульд АН-аас хэн хэн аль тойрогт нэр дэвшихээр болсон мөн олны танил эрхмүүдээс хэн байгааг харж болохоор байна.











