Нүүр хуудасМэдээАН: Иргэд ажил хийнгээ ядуурдаг тогтолцоотой боллоо

АН: Иргэд ажил хийнгээ ядуурдаг тогтолцоотой боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2022 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа /2022.10.03/ хийв. Өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэв. Үүнд,

-Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол  Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын  сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

-Улсын Их Хурлын тухай хуулийн 31.12 дугаар зүйл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо.

Сангийн сайд Б.Жавхлан төсөвтэй холбоотой мэдээллийг  өгч, гишүүдийн асуултад хариулсан. Гишүүдийн хувьд, өргөн барьсан төсвийг дүгнэхэд, ирэх жил төрийн өмч давамгайлсан эдийн засагтай улс болохоор харагдаж байна. Ингэснээр бизнест орох мөнгө багасч бизнесүүд улам “хатингарших нь”. Ядуурал асар ихээр нэмэгдэж, дундаж давхарга устах аюул нүүрлэв. Иргэд ажил хийгээд байгаа хэрнээ ядууралд өртдөг тогтолцоотой боллоо. Энэ нь эрх баригчдын бодлого оновчгүй байгааг илтгэж байна гэж дүгнэв. Түүнчлэн хүүхдийн мөнгийг 91 хувьд олгоно гэвэл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болохыг анхааруулж, гаалийн татвараас чөлөөлөх  ХАА-н боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжний чиглэл, нэр тодорхой болсон талаар тодрууллаа. Мөн орон нутагт цалин нэмэхэд зориулж хэр мөнгө тусгасан, төрийн захиргааны ажилтнуудын цалингийн нэмэгдлийн талаарх асууж, хариулт авав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилсон. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий иргэн Цэцэд гомдол гаргаад буй. Цэцэд маргаан үүссэн учраас хуулийг түдгэлзүүлж, асуудал шийдэгдтэл Бүлгийн даргаар Д.Ганбат хэвээрээ байх ёстой гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат тайлбар өглөө. Тэрээр, Үндсэн хуульд маргаан үүсмэгц хуулийг түдгэлзүүлдэггүй. Дунд суудлын хуралдааны дүгнэлт гарсан тохиолдолд түдгэлзүүлнэ. Одоогоор Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж ямар нэг шийдвэр гараагүй учраас Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг томилсон шийдвэр хүчин төгөлдөр. Бүлгийн ажил хэвийн тасралтгүй хуулийн дагуу явж байна гэлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН