УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.11.30/ хуралдлаа. Ээлжит хуралдааны эхний асуудал Коронавирустхалдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийгбууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаарболовсруулсан хуулийн төсөл байв. Одоо хүчин төгөлдөрүйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцадүүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийнгол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстойгэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөншийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс учирсан хохирлыгхэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгоно.
Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал, гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эхорондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийгбаталгаатай болгох, короновирусний халдвар авч өвчилсөниргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацаагүндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээгнэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгахасуудлыг Монголбанк Засгийн газартай хамтранхэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан сургалтынтөлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээлтусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулжТусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладагбайх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөлхорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийгбаталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэрөмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөнтохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламжавах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт саналнэгдэв.
Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаныхүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намынбүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж гаргаснааалбан ёсоор хүргүүлэх боллоо. Мөн Хөл хорионы үеийнбизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон“COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаарМҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.
Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухайхууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд ньтавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгчхоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсонхөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцинхудалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гаднаөрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр ажахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөболовсруулах зэрэг санал гаргаад байгаа юм. ХаринЕрөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийгхэлэлцээд зарим нэр томьёог засч хуульд нийцүүлэх, саналөгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолтбусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй. Сонгогчийннэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийноршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийнгишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана. Мөн“Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгааиргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүдхөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэхзэрэг санал орууллаа.