Ардчилсан намын даргын сонгууль улс орон даяар өчигдөр буюу ням гаригт 09.00-20.00 цагийн хооронд аймаг, дүүрэг, сумдын санал авах байранд явагдсан. Сонгуульд 157455 гишүүн санал өгөх ёстойгоос 74.9 хувь нь буюу 117963 хүн саналаа өгчээ. Нийт гишүүдийн 96.3 хувь нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгсөн байна. Харин нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд нэрээ татсан ч сонгуулийн саналын хуудаст УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бичигдсэн юм байна.