Нүүр хуудасМэдээАН-ын "Нэг Монгол" фракц уулзаж О.Цогтгэрэлд итгэл хүлээлгэх магадлал өндөр байна

АН-ын “Нэг Монгол” фракц уулзаж О.Цогтгэрэлд итгэл хүлээлгэх магадлал өндөр байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ наймдугаар сарын 28-нд хуралдах тов гараад байна. Хуралдаанаар намынхаа үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж. Улмаар Үндэсний бодлогын хуралдаанаа дахин зарлаж, Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Ардчилсан намын ҮБХ хуралдах сургаар намын даргад нэр дэвшигчдийн нэрс тодорч эхэлжээ. Одоогийн байдлаар АН-ын Нэг Монгол фракц нэгдсэн цугларалтаа хийж УИХ-ын гишүүн, бүлгийн дарга О.Цогтгэрэлийг нэр дэвшүүлэхээ эцэслэн тохирсон байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Ганбат, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу нарын нэр ил яригдаж байна. Харин өнөөдрөөс МоАХ фракцаас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлэхээр болсон хэмээн мэдээлээд эхлэв.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан нар “Женко” Х.Баттулгын талын нэр дэвшигчид бол одоогийн намын дарга Лу.Гантөмөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг намын даргад нэр дэвшүүлэхээр ярьж буй аж. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогтын фракц, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг МАН-ын “халаас”-ны хүн гэж үздэг тул МАН талаас нэр дэвшүүлж байх магадлалтай юм. Харин эднээс олон нийтийн болон жирийн гишүүдийн дэмжлэгийг хамгийн их авах магадлалтай нь УИХ-ын гишүүн, бүлгийн дарга О.Цогтгэрэл юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, намынхаа хамгийн нөлөө бүхий фракц болох “Нэг Монгол”-ын дэмжлэгтэй, нэмээд жирийн гишүүддээ хүндлэгдсэн нэгэн юм. Тиймээс Одонгийн Цогтгэрэлд намын гишүүд нь итгэл хүлээлгэх магадлал өндөр гэсэн үг.
Ямартай ч ирэх өдрүүдэд АН шинэ даргаа тодруулах их ажил өрнөх нь цаг хугацааны хуваариар тодорхой болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН