АН-ын нэр дэвшигчдын 40 хувь нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн. Докторын зэрэгтэй 14, магистерийн зэрэгтэй 65, Хуульч, эдийн засагч, багш, эмч, инженерүүдээс бүрдсэн, шинэ залуу үе, туршлагатай улс төрчдөө мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ч хамруулсан байна.
Тойрогт нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 33 настай Н.Амаржин, ахмад нь 66 настай Н.Алтанхуяг. Жагсаалтад нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 27 настай С.Цэнгүүн, ахмад нь 63 настай Эдийн засгийн ухааны доктор, Ерөнхий сайд Р.Амаржаргал байна.