Наран ургах шингэх: 06:23-19:15
ҮС ЗАСУУЛБАЛ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу.
Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр
Билгийн тооллын 7, Ангараг гараг. Онгоц одтой, Намрын дунд харагчин тахиа сарын есөн улаан улаагчин үхэр өдөр.
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Уул
Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.
Тухайн өдөр МОГОЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба БИЧ, ТАХИА жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.