Нүүр хуудасБусадЗурхайАргын тооллын: 2024-10-13, НЯМ гараг

Аргын тооллын: 2024-10-13, НЯМ гараг

Билгийн тооллын 11, Адъяа гараг. Намрын адаг хөх нохой сарын гурван хөх мэнгэтэй, цагаан НОХОЙ өдөр. 

Наран ургах шингэх: 07:09-18:08

Үс засуулбал: ЭРХТЭН ХУРЦ

Барилдлага: ҮХЭХИЙН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: ХУРЬЦАХУЙ

Суудал: МОД

Өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар цаг

Хол газар яваар одогсод ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр БАР, ЛУУ, МОРЬ  жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба ТУУЛАЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй.

Мал адгуус муулах үйлд тохиромжтой, бурханд залбирал үйлдэх чимэг нэр зүүх, мод хатгах, байшингийн суурь тавих, эм тан хүртэх, хувцас хийх, зөвхөн аглаг зэлүүд газар одох, морь уралдуулж эхлэх, гүү барихад машид сайн, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, азарга болон эцэг мал тавих, хумс тайрах тэргүүтэн гоо сайхны засалд САЙН

Мод таслах, тангараг тавихад, хүнийг ханах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, төөнөхөд, муур ба нохой худалдан авах, үс болон хэрэггүй зүйл шатаах МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН