Нүүр хуудасБусадЗурхайАргын тооллын: 2024-10-14, ДАВАА гараг

Аргын тооллын: 2024-10-14, ДАВАА гараг

Билгийн тооллын 12, СУМЪЯА гараг. Намрын адаг хөх нохой сарын хоёр хар мэнгэтэй, цагаагчин ГАХАЙ өдөр. 

Наран ургах шингэх: 07:19-18:06

Үс засуулбал: ӨВЧИН ИРНЭ 

Барилдлага: ИДЭРИЙН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: АВАХУЙ

Суудал: ХИЙ

Өдрийн сайн цаг нь луу, морь, хонь, нохой, гахай, бар цаг

Хол газар яваар одогсод УРАГШАА зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ТУУЛАЙ, ХОНЬ, НОХОЙ  жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба МОГОЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй.

Сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, голомт барих, буян хишиг дэлгэрэх, нүүдэл хийх, эм тан хүртэх, авлага авц нэхэх, замд гарах, худаг малтах болон засах, газар хагалах тариа ногоо тарих, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах үйл хийх, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, хумс тайрах тэргүүтэн гоо сайхны засалд САЙН

Тээрэм босгох, цуглаан хийх, үс болон хэрэггүй зүйл шатаах МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН