Өнөөдөр дэлхийн Ардчиллын өдөр! Ардчилал хэн нэгний, аль нэг бүлэглэлийн, ямар нэгэн эрх баригчдын өмч биш, хүн бүр хуулиар хориглосноос бусдыг хийх эрхтэйгээр, хүний ёсоор амьдарч, аливаа ялгаварлалгүйгээр хүн хэмээн үнэлэгдэх талбар.
Иргэд эрхээ тодорхой хэмжээгээр мэдэж, эрхийн зөрчлийг таньдаг болсон хэдий ч, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана хандахаа мэддэг боловч, хүнд суртал, авилга, хээл хахууль, тодорхой бус ойлгомжгүй байдал эрхээ эдлэхэд нь саад болсоор байна.
Өдөр тутам зөрчигдөж байгаа иргэний эрхээ шаардахын тулд зарцуулах цаг, үрэх мөнгө аж байдлын түвшнээс хамааран дийлэнх иргэдэд хомс байсаар байна.Төр иргэдийнхээ оролцох боломжийг жинхэнэ утгаар нээхгүй, тэдний дундаас сонгогдсон атлаа төлөөллөө ойлгохгүй, хамтарч шийдвэр гаргахгүй бол, иргэнд үйлчилдэг төрийн хэв шинж, ардчиллын үнэт зүйлсийн тухай ухагдахуун төрд ажиллаж байгаа хэн бүхэнд шингэж чадаагүй нөхцөлд Ардчиллын төлөө дуу хоолой нэхэгдсээр байх болно.
Зургийн эх сурвалж: UN Geneva
“Ардчилсан засаглалтай үед ядуус нь баячуудаас илүү хүчтэй байдаг.Учир нь тэд олонх болдог, олонхын хүсэл бол хамгийн хүчтэй нь” Аристотель
“Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь” Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль