Нүүр хуудасМэдээАрилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хориглолоо

Арилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хориглолоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Өнөөдөр манай арилжааны банкууд засаглалын хувьд хангалтгүй гэсэн үнэлгээтэй яваа.  Банк эрсдэлд орсны дараа хохирол барагдуулах биш харин дампууахаас аас урьдчилан сэргийлэх чиглэлд төв банк  түлхүү анхаарч ажиллахаар болжээ. Мөн арилжааны банкууд дэргэдээ охин компани байгуулахыг хоригложээ

2000 оны үед гарсан банкны хямралаар Монгол 10 гаруй банк дампуурсан. Мөн гурван томоохон банк өнгөрсөн хугацаанд хямралд оржээ Банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой үссэн 480 тэрбум төгрөгийн эзэнгүй авлага төрд байна.  Цааши д банк эрсдэлд орлоо гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулах биш банкийг дотроос нь аврах боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Банк дэргэдээ охин компани байгуулахыг хуулиар хориглож байна. Гэхдэ одоо нгээнт айгуулсан охин компаниудыг тоорхой хугацаа  өгөн асуудлыг шийдвэрлүүлхээр болжээ. Төв банк  ээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоор  заалт оруулж ирсэн ч хлэлцүүлэгийн явцад энэ заалт хасагдсан байна.

Мөн арилжааны банкуудын чадавхийг нэмэх зорилгоор одо байгаа банкны дүрмийн сангийн хэмжээ 50 тэрбум байгааг нэмэгдүүлж 100 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Гэхдээ 2021 он гэхэд дүрмийн сангаа 100 тэрбумд хүргэх шаардлага тавьж байна.  Монгол банк нь арилжааны банкуудад активын чанарын үнэлгэ болон эрсдлийн сорил хийх эрхтэй.  Монгол банкнаас тогтоосон дүрэм журам шийдвэрийг зөрчсөн тохиолдолд , хэвийн бус үйл ажиллагаа явууллсан тохиолдолд банкинд сануулга өгөх хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны үйл ажиллагааг хэсэгчилэн болон бүхэлд нь хязгаарлах зогсоож түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авахыг заажээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН