Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж, шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт авлигын эсрэг сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн үеэр Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ажилтан, комиссар С.Амартүвшин, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар М.Одгэрэл, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Э.Мөнх-Ирээдүй нар Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Б.Наранбаатар болон аймаг, сумдын 43 төлөөлөгч, Ажлын албаны ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдах албан тушаалтнууд, хэлтэс, алба, тасаг, нэгжийн дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт, өдөрлөгт 48 байгууллагын нийт 215 албан хаагчийг хамрууллаа.