Нүүр хуудасМэдээАТГ: Сүхбаатар дүүргийн хороодын Олон нийтийн байцаагч нарт сургалт зохион байгуулав

АТГ: Сүхбаатар дүүргийн хороодын Олон нийтийн байцаагч нарт сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон тус дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэстэй хамтран 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав. 

Сургалтад Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Олон нийтийн байцаагч 100 гаруй хүнийг хамрууллаа.

Сургалтаар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун, Н.Бямбадорж нар “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, авлигын шалтгаан нөхцөл, гарах хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан ярилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН