Нүүр хуудасМэдээАТГ-т 160 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ

АТГ-т 160 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ

Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу 596 нэр дэвшигч Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх цахим эрх үүссэн талаар АТГ-аас мэдээлсэн. Өчигдрийн байдлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 160 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.  

АТГ-ын алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 19-ний 23.59 цаг хүртэл цахимаар мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах “Баталгааны маягт”-ыг СЕХ-нд хүргүүлэх юм.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний 23.59 цаг хүртэлх хугацаанд явагдана гэдгийг анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН