Нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков болон Монгол шуудан ХК-ийн удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо.
Маркны тайлбар:
Олон сая хүний амийг авч одсон 1941-1945 оны Аугаа их эх орны дайны ялалт нь фашизмыг бут ниргэж, ЗХУ-ын иргэдэд төдийгүй Европын ард түмэнд эрх чөлөө авчирсан юм.
Монгол шуудан ХК-иас гүйлгээнд гаргаж буй “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн маркт Ялалтын 80 жилийн ойн бэлгэдэл болсон
“Эх орон” гэж олон түмний дунд алдаршсан хөшөөний зургийг дүрслэн харууллаа.
Энэхүү хөшөө нь “Сталинградын тулааны баатрууд”-ын дурсгалд зориулсан хөшөөний цогцолбор бөгөөд энэ нь Оросын уран барималч Е.В.Вучетича болон инженер Н.В.Никитин нарын бүтээл юм.
Дайны эхний өдрүүдээс Монголын ард түмэн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор өдөр шөнөгүй ажиллаж “Хувьсгалт Монгол” танкийг цуваа, “Монгол ард” нисэх эскадрил болон дулаан нэхий дээл, хоол хүнс, агт морьд, малыг буцалтгүй тусламж болгон Оросын ард түмэнд илгээсэн юм.
Маркийг бүтээхэд ОХУ-ын Монгол улс дахь ЭСЯ, ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.