Нүүр хуудасМэдээАфганистан өлсгөлөнд нэрвэгдэж байна

Афганистан өлсгөлөнд нэрвэгдэж байна

Банкууд хаагдсаны дараа Афганистанд эдийн засгийн хүнд хямрал нүүрлэж байна. Талибаны засгийн газар үүнийг даван туулах чадваргүй байна. Ялангуяа Афганистаны мөнгөн тэмдэгтийн уналт нь өндөр үнэ, эдийн засгийн бодит хямралд хүргэжээ.

Орон нутгийн оршин суугчид Талибаны засгийн газрыг хоригдлуудаа хооллож чадахгүй байгаа асар том шоронд хоригдож буйтай адилтган дүрсэлдэг бөгөөд энэ нь эцсийн дүндээ өлсгөлөнгөөс шалтгаалсан үхэлд хүргэх хувь тавилан гэж тайлбарласан байна.

  • Кхожа Фахим – эдийн засгийн шинжээч

Биднэн ядуу нөхцөлд байсан, олон хүмүүсорлогынэхүүсвэргүй, зарим нэг хуримтлалтай цөөн иргэд мөнгөөавччадахэсэхньтодорхойгүй учир нь банкууд мөнгөгүй болсон байдалтай, эдийнзасгийнхямралтайнүүртулсан байна. Эдийнзасгийннөхцөлбайдалньөнөөгийнзасгийнгазраасхамааралтай, тэд НҮБ болонолонулсынбанкуудаархүлээнзөвшөөрөгдөхшаардлагатай. Ингэснээр банкуудын хөрөнгө чөлөөлөгдөж иргэдэд мөнгө олгох боломжтой болно. Нөгөө талаас банкуудорлогынэхүүсвэртэйбайхёстойбөгөөдингэснээртэдтөлбөр тооцоог үргэлжлүүлж, сүйрэхээсзайлсхийхболомжтойүгүй болэдийнзасагавтоматаарунах болно.

  • Мохамад Амин – вальютын зуучлагч

Бид өмнө нь өдөртөө 2-3 мянган ам долларын гүйлгээ хийдэг байсан. Гэтэл Талибаны дараа мөнгөний хомсдолын улмаас 100 долларын гүйлгээ хийвэл их юм болоод байна. Дотоод вальютын ханш доллартай харьцуулахад маш хурдан унаж байна, хоол хүнсний үнэ маш өндөр болж байна, олон арван хүн ажилгүй болж байна. Ханш одоогоор 75 байснаас 88 болоод байгаа. Дэлхийн банк Афганд туслах ёстой, үгүй бол бидний байдал улам нь хэцүү болно.

  • Иргэний сэтгэгдэл

Хулгай, дээрмийн хэрэг гараагүй ч бид шоронд амьдарч байгаа юм шиг, ямар ч эрх чөлөө байхгүй байна. Талибанчууд бидний аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдэж байгаа ч хоол хүнс олж чадахгүй байхад аюулгүй байдал яриад яахав? Афганистан өлсгөлөнд нэрвэгдэж байна. Би гэртээ хоолтой байхын тулд ажил хайсаар л байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН