Нүүр хуудасМэдээАюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлээ Дархан-Уул аймгаас бэлтгэж эхэллээ

Аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлээ Дархан-Уул аймгаас бэлтгэж эхэллээ

Аймгийн аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа.

Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлэгдсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглан аймгийн аюулгүйн нөөцөө бүрдүүлж эхэлжээ. Ингэхдээ шаардлагатай 200 тн өвсний 100 тн-ыг Дархан-Уул аймагт хадлан бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ургац” ХХК-тай нийт дөрвөн төрлийн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглуулах гэрээ байгуулан аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН