Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллав. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр нийслэлээс гамшгийн эрсдэлийг буруулах чиглэлд барьж буй бодлого, төлөвлөгөөг товч танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг цэцэрлэгийн наснаас эхлээд зааж сургах, сургалтын төвтэй болох, иргэдийг өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургах, мэдлэг, дадлага олгох ажлыг тогтмол үр дүнтэй зохион байгуулж байх, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг онцгой анхаарах зэрэг саналууд хэлэв.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах тухайд нийслэл онцгой анхаарч ажиллаж байгааг дурдлаа.






