Нүүр хуудасМэдээ“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томиллоо

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томиллоо

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолыг үндэслэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томилж, өнөөдөр (2025.07.21) ажлаа хүлээж авлаа.


2025 он гарсаар тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд олон нийтээс удаа дараа ирсээр байсан бөгөөд уг гомдлын мөрөөр төлөвлөгөөт бус шалгалт хийхэд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон татвар, санхүүтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн тул өмнөх удирдлагыг чөлөөлөх шийдвэр гаргаад байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН