Нүүр хуудасМэдээБага ангийн сурагчдын ЗУНЫ АМРАЛТ тавдугаар сарын 29-нөөс эхэлнэ

Бага ангийн сурагчдын ЗУНЫ АМРАЛТ тавдугаар сарын 29-нөөс эхэлнэ

Боловсролын яамнаас мэдээлснээр, ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-ны Баасан гарагт хичээллээд зуны амралт эхлэх хуваарьтай байна. 

4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын хуваарь:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.

2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34,300 хүүхэд бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтыг 32,600 хүүхэд өгчээ.

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН