Нүүр хуудасМэдээБага насны хоёр хүүхдээ авраад өөрсдөө гэртэйгээ шатжээ

Бага насны хоёр хүүхдээ авраад өөрсдөө гэртэйгээ шатжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан байна.  Иргэн Э нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргасан аж. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдэлттэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН