Нүүр хуудасМэдээБага насны хүүхэд нохойд хазуулж гэмтэхээс сэргийлье

Бага насны хүүхэд нохойд хазуулж гэмтэхээс сэргийлье

Бага насны хүүхэд орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан /нохой/- д хазуулж эрүүл мэндээ хохироох тохиолдол гарч байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй иргэнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдуулахгүй байх үүрэгтэй тул бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа бүү сулруулаарай.

Орчиндоо аюул учруул болзошгүй амьтан /нохой/ эзэмшигч иргэн та нохойгоо салхилуулах үедээ нохойныхоо хөтлөгч, уяа, хошуувчийг тогтмол хийх. Орчиндоо аюул учруул болзошгүй амьтан /нохой/ эзэмшигч иргэн та өдрийн цагаар нохойгоо хашаандаа уяж, хашааныхаа бүрэн бүтэн байдлыг хангаарай.

Болзошгүй эрсдэл үүссэн үед гэмтэл учирсан иргэнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх. Зориулалтын баталгаат эмчилгээг хийлгэх. Дом, ардын эмчилгээ хийхээс татгалзах. /Шархан дээр хазсан нохойны үсийг даруулж боох нь цусанд бохирдол орох өндөр эрсдэлтэй байдгийг ГССҮТөв, мэргэжлийн эмч нар зөвлөдөг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН