Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол баталлаа.
- Багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 50 хувиар, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин 26 хувиар,
- Эмч, ажилтны үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 30 хувиар, 2026 оны 08 дугаар сарын 01-ээс 2026 оны 12 дугаар сарын 01 хүртэл сар бүр 9 хувиар,
- Шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 2026 онд 50-иас багагүй хувиар нэмэгдүүлэхээр боллоо.
Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь бусад салбарын шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ. Төрийн үйлчилгээний салбарт 152.6, боловсролын салбарт 93.5, эрүүл мэндийн салбарт 34.7, шинжлэх ухааны салбарт 1.8 мянган албан хаагч ажиллаж байгаа юм.





