Нүүр хуудасМэдээБАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ АЖИЛЛАА

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ АЖИЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нар Хустайн байгалийн цогцолбор газарт хээрийн аяллаар судлаач нарын хамт тахь, нүүдэллэн ирж жилийн 4 улирлын турш нутагших болсон цагаан зээр, аргаль хонин сүрэг болон ховордсон ургамлуудтай дэлгэрэнгүй танилцсан юм. Тус газрын биологийн төрөл зүйл, хамгаалалтын дэглэм болоод сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлууд, Ковид-19 цар тахлын улмаас тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцон, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө.Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгаа. Энэ жил тарвага, чоно агнасан 2 гэмт хэрэг, завдсан 8 зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг холбогдох албаныхан танилцууллаа.Баяр наадам, бүх нийтийн амралтын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд завгүй ажиллаж байгаа Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нийт ажилтнуудын хичээл зүтгэлийг салбарын сайд өндрөөр үнэлж, урмыг сэргээж байгаад байгаль хамгаалагчид болон бусад албан хаагчид талархлаа илэрхийлсэн юм.Н.Уртнасан сайд цаашид байгаль хамгаалагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа хэлээд өдөр тутмын хэрэглээ, техник хангамжийг сайжруулах зорилгоор хоёр мотоцикл олгохоор боллоо.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Хустайн цогцолбор газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд, хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв, менежер Д.Өсөхжаргал, Г.Ууганбаяр, судлаач Ц.Батзаяа, Т.Намуулин нар оролцлоо. 🌲✅

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН