Баянгол дүүргийн оршин суугч байрныхаа тагтнаас галт зэвсгээр дөрвөн удаа гал нээсэн бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн гомдлын дагуу цагдаагийн ажилтан очиж, тухайн иргэний үйлдлийг таслан зогсоон, аюулгүй болгож саатуулсан байна. Энэ хэрэгт шалгалтын ажиллагаа хийгдэж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.