Нүүр хуудасМэдээ“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг Мишээл Экспод зохион байгуулагдана

“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг Мишээл Экспод зохион байгуулагдана

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой “Барилгачдын баяр” болон “Барилга МН” – ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулдаг билээ.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизингд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг бөгөөд энэ удаад 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.

9-р сарын 9-ны 14:00 цагт

  • “Барилгын хөгжлийн төв” Ашиглалтад орсон орон сууцны талаарх мэдээлэл
  • “Төрийн орон сууцны корпораци” Түрээслээд өмчлөх орон сууцны талаарх мэдээлэл
  • Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

9-р сарын 10-нд 11:00 цагт

  • Амины орон сууцны дулаалга хэрхэн хийх вэ?
  • Барилгын материалын сонголт хэрхэн хийх вэ?
  • Барилгын хөрөнгө оруулалт
  • Дотор агаарын чанар
  • Инженер, геологийн судалгаа – газар сонгоход анхаарах зүйл
  • Амины орон сууцны агааржуулалтын систем
  • Амины орон сууцны халаалт, халуун усны шийдэл

Үзэсгэлэнг үзэгч, худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг. Оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН