Нүүр хуудасМэдээБарилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал болжээ

Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал болжээ

Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.

Тодруулбал,

Барилгын бүтээгдэхүүн баталгаажуулалтын итгэмжлэлийн гэрчилгээг сунгуулах,

Зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах,

Шинээр батлагдсан норм норматив, стандартын хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, бусад арга хэмжээний гүйцэтгэлийг хугацаанд нь шуурхай хянан баталгаажуулж, захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх,

Салбарын яам болон удирдлагуудаас өгсөн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг хэлтсийн дарга нарт өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН