Нүүр хуудасМэдээБаянгол дүүрэгт 9 давхараас үсрэх гэж байсан иргэнийг аваржээ

Баянгол дүүрэгт 9 давхараас үсрэх гэж байсан иргэнийг аваржээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрны есдүгээр давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т аравдугаар сарын 28-ны 00:52 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 00:59 цагт очиход 28 настай, эрэгтэй Б согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есдүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд буулгасан байна.

Тухайн иргэнийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН