Нүүр хуудасМэдээБаянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг үзүүлж эхлэв

Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг үзүүлж эхлэв

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг энэ сараас үзүүлж эхлээд байна.

Иргэдэд үйлчлэх нийт долоон цонх ажиллаж байгаа бөгөөд цаг хугацааг хэмнэх, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс Гэрэгэ киоск машиныг байрлуулж өгсөн нь үйлчилгээ авч буй иргэд заавал банк орох шаардлагагүй болжээ.

Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байр нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эсрэг талд байрладаг бөгөөд энд Зүүн бүсийн нийт 12 хорооны иргэд үйлчлүүлж байна.

Иргэдийн хувьд заавал дүүрэг орох шаардлагагүйгээр өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүдээс бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Эх сурвалж: УБЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН