Нүүр хуудасМэдээБаян-өлгий аймагт МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын лицей сургууль нээлтээ хийв

Баян-өлгий аймагт МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын лицей сургууль нээлтээ хийв

 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяанд шилжүүлж, Багшийн сургуулийн дэргэд лицей сургууль байгуулахаар шийдвэрлэсэн.

МУБИС-ийн харья ерөнхий боловсролын сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийлээ.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал, доктор С.Гаура нар оролцож, багш, сурагчдад баяр хүргэв.

Тус сургуульд 10, 11, 12 дугаар ангийн сурагчид суралцах ба монгол хэл, математик, мэдээлэл зүй, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулдгаараа онцлогтой. Мөн англи хэлний хичээлийг гадаад улсын багш нар заах ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН