УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэд, сонгогчидтой уулзжээ. Уулзалтаар, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон 2026 оны төсвийн шинэчлэл, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ярилцжээ.
Орон нутгийн малчид цаг агаарын хүндрэлийг хохирол багатай даван туулахад зориулж Засгийн газраас Баяннуур суманд 45 тонн хорголжин хивэг олгохоор болсон талаар уулзалтын үеэр дуулгалаа. Мөн Улсын онцгой комиссоос сумын шуурхай ажиллагаа, зам даваа нээх ажилд зориулж 6.0 сая төгрөгийн шатахууны эрхийг шийдвэрлэжээ





