Нүүр хуудасМэдээБаяр тэмдэглэж, цэнгэж, хэнэггүйтэж буй иргэдийг яах вэ?

Баяр тэмдэглэж, цэнгэж, хэнэггүйтэж буй иргэдийг яах вэ?

Өнгөрөгч шөнө үүрээр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Туул голд автомашин мөсөнд цөмөрсөн гэсэн дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан очиж үүрээр 35 минут ажилласан байна.

Аврагчдыг хүрэлцэн очиход иргэн У /35 настай эмэгтэй/, иргэн Б /27 настай эрэгтэй/ нарын приус 30, Mini cooper маркийн автомашин мөсөнд цөмөрсөн байсныг аюулгүй бүсэд гарган ажиллажээ.

Онцгой байдлын албаны аврагчид гал, ус гамшиг ослын дуудлагаар өдөр, шөнө, баяр, амралтыг умартан бусдын амь насыг аврахын төлөө дүрэлзэх гал, хуйлрах ус руу орж амь насаараа дэнчин тавин үүргээ гүйцэтгэж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ болон бүх сувгаар тогтмол хүргэн ажиллаж байгаа хэдий ч зарим иргэд өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж, баярлаж цэнгэж, хэнэггүйтсээр байх уу. Түүнийх нь төлөө аврагчид амь насаа өргөсөөр байх уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН