Нүүр хуудасМэдээБГД: БГД- ийн хамтарсан багийн сургалт эхэллээ

БГД: БГД- ийн хамтарсан багийн сургалт эхэллээ

#Хүүхэд, #эмэгтэйчүүдийн эсрэг #гэр_бүлийн_хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байна.

Манай дүүрэг энэ оны эхний таван сарын байдлаар #хүүхэд, #гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 2142 бүртгэгдсэн байна

Өмнөх онтой харьцуулахад дуудлага мэдээлэл 20 хувь буурсан.

Гэхдээ бид буурлаа гээд тайвширч болохгүй, өдөр бүр онцгой анхаарлаа хандуулах асуудал бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчдын #сэтгэл_зүй, тэднийг хамгаалах асуудал юм.

Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах, шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах зэргээр #хамтарсан_багийн_үйлчилгээний_хүртээмж, чанарыг #сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна.

Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар #мэдлэгээ дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, #кейс_менежментийн талаар арга зүй эзэмших, туршлага судлах гээд олон талын ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН